All цээжлэх шүлгийг чинь оруулчихлаа OK
Эх орон танаа /Ц.Хулан/
Тарааж болохгүй, хувааж ер боломгүй
Талынх нь дов жалгаар салхи дэгдэж барамгүй
Саран өртөөлж, наран тойроглож ханамгүй
Сайхан эх орон танаа хатуу үг хэлье
Элэг зүрхнээс уяатай гэж хэдэн үеэрээ монголчууд дуулдаг юм
Энэ хэдэн хүүхэд чинь жаргах цаг хэзээ байдаг юм бэ
Талаар нэг тараасан хүн чулуудаа та хар,
Таны элгэнд өвс болж ургасан баатруудаа сана, эх орон...
Ямбатны олбог, найрагч миний ширдэгнээс
Ямар ялгаатай байдаг юм
Ясны нимгэн, цусны өнгөөр
Монголоо хэд хуваах гэсэн юм
Яагаад миний сэтгэлд харин
Бүтнээрээ байдаг юм, эх орон...
Алтайг давж, Өлгийг орхисон хасгууд чинь
Ага-Ыигийн дэгдээхэй, уран жиргээт домбороосоо
Арай л илүүтэй Монголыгоо зүүдэлж яваа шүү
Захчин, торгууд амтай хэлтэй мянгад чинь
Заяын хүрээ сахисан номхон торгон өөлд чинь
Босоо нүдэн сартуул, Дарьгангын дөрвөд чинь
Ботгоны мөр шиг Монголдоо бултаараа хайртай
Болоо юм биш үү, эх ороон?
Осолдохгүй, таны л гунигаар хоолой норгож
Орь залуудаа Боржигон Нацагдорж шүлгээ хумьж
Тоостой судар шагайсан мэргэд хөвгүүд чинь
Торны цаанаас чамайг л дууддаг биш бил үү
Тоож хэний нулимсыг арчих юм бэ, эх орон?
Хаад ноёдын өмнө бөхөлздөгөө больж үз,
Харийн улсын алган дээр алтаа дэлгэхээ азнаж үз
Хар толгойны дээр отго жинс л тогтдог
Харц биднийхээ цээжинд эх орон та хоргоддог...
Нүүдэл гүйцэхгүй тогорууны даль шиг хөх туганд
Нүүрээ нааж үнсдэг харцынхаа хүүхдийг хайрла
Хадаг дэлгэдэг гар дээрээ ерөөл тавьж айлтгая
Харуусал гунигтай цээжинд минь итгэл өгч хайрла
Соёмбо алтарсан ууланд минь
Солонго тоглосон талд минь
Хулан хулжаах говьд минь
Хуур эгшиглэх монгол гэрт минь
Ялгуусан төрийн ивээлээ тэгшхэн хүртээж үз
Ямар ч цагтаа эх орон та Эх орон шиг байж үз
Зуузай холбосон дэлхийн гүрнүүд
Зуун хүлэг шиг уралдаж гэмээнэ
Тоосон дундаас сарваа даага шиг
Торойтол ганцаараа түрүүлээд ир
Торгууд, халх, буриад чинь
Тосоод авна эх орон минь
Залбирдаг бурхан шиг минь гийгүүлээд ир
Сөхрөөд уная, эх орон минь
Загнуулдаг хүү шиг минь өмөлзөөд ир
Тэврээд авна, ард түмэн чинь!
Monday, November 30, 2009
Saturday, November 28, 2009
Дуу,клип

Gee mongol repper 3gp mp 4
Таны гар утсанд зориулж Gee - Монгол Рэппер клипийг хүргэж байна.Клип маань *.3gp болон *.mp4 өргөтгөлтэй байгаа учраас бараг ихэнх утаснуудад таарна.*.Mp4 маань илүү чанартай дуу дүрсээрээ 3gp гээсээ ялгаатай та бүхэн татаж авахдаа сонголтоо хийнэ үү !
TATAX: /3GP/ http://fb129896.linkbucks.com/
MP4: http://eecd5f97.linkbucks.com/
tsetse- 2012

TATAX: http://share.az.mn/857f6c65b7072a58ac89f0494fa99538/
Параграм хангамж
SONY VEGAS PRO 8.0
Entertainment талдаа сонирхолтой залуусдаа зориулаад маш сайн нэгэн программ танилцуулж байна. Дуу клип засах, өөрчилөхдөө маш майн шүү.
TATAX: PART1:http://www.mediafire.com/?mzynmzjt5gz
PART 2:http://www.mediafire.com/?0mzwjdnymbm

TATAX: PART1:http://www.mediafire.com/?mzynmzjt5gz
PART 2:http://www.mediafire.com/?0mzwjdnymbm
Параграм хангамж
Параграм хангамж
VITUAL DJ 2009
За Монголын цоглог охид залуусдаа зориулаад энэхүү программыг хүргэж байна. Бараг зургыг нь хараад гадарлаж байгаа байхаа. Тиймээ энэ бол Virtual DJ нэртэй программ юм. Тэхээр үүний чадал гэвэл та хүссэн дуу мөн клипээ оруулж өөрийн сонирхолоор өөрчилж хувиргах боломжтой юм. Та татаж аваад ашиглаад үзээрэй.
TATAX:http://www.mediafire.com/?n504zn2ye22

TATAX:http://www.mediafire.com/?n504zn2ye22
Subscribe to:
Posts (Atom)